Бидний тухай

Харилцагчийнхаа урт хугацааны итгэлт түнш

One Partners ХХК нь 2016 онд байгуулагдсан, хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын судалгааны үйлчилгээ үзүүлдэг иж бүрэн хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.

2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрөл авсан. 2021 оны 3-р сард бүтцийн өөрчлөлт хийснээс хойш нийт 11.5 сая ам.доллараас дээш үнийн дүн бүхий төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн.

Алсын хараа

Харилцагчдынхаа итгэлт түнш, дэлхийн хөрөнгийн удирдлагын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч байх.

Эрхэм зорилго

Идэвхтэй портфелийн удирдлагаар нэмүү өртөг бүтээж, харилцагчдынхаа урт хугацааны санхүүгийн зорилгод хүрэхэд нь туслах. Бид үүнийг хөрөнгө оруулалтын стратеги, үнэт зүйлс, хөрөнгө оруулалтын зарчмаа баримтлах, ажилтнууддаа сорилттой бөгөөд үр өгөөжтэй карьер хөгжүүлэх орчныг бүрдүүлэх замаар хэрэгжүүлнэ.

Үнэт зүйлс

Бидний баримталдаг үнэт зүйлс

01

Зөв зүйлийг хийнэ

Бид шударга ёсыг эрхэмлэж, харилцагчийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина.

02

Урт хугацааг харж ажиллана

Бид нухацтай шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтын шилдэг үр дүн шийдвэр бүрийн маань үндэс байх ёстой гэдэгт итгэдэг.

03

Нийтлэг зорилгын төлөө хамтарна

Бид бие биедээ болон харилцагчдадаа хүндэтгэлтэй, даруу ханддаг. Багийн ажиллагаа, хамт олны уур амьсгал, үр дүнтэй харилцааг дэмжсэн орчныг бүрдүүлнэ.

04

Шилдэг байхыг эрмэлзэнэ

Бид илүү хүчин чармайлт гаргаж, тасралтгүй сайжруулж, өөрчлөгдөж буй нөхцөлд уян хатан дасан зохицоно.

05

Ажилтнууддаа анхаарал тавина

Бид уян хатан, өсөж хөгжих боломжтой, хариуцлагыг эрхэмлэсэн ажлын орчныг бүрдүүлнэ.

06

Бие даасан байна

Харилцагч, ажилтнуудынхаа ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахын тулд бид хувийн өмчийн, бие даасан компани хэвээр байна.

07

Нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ

Бид буяны үйлсийг дэмжиж, ажилтнуудынхаа сайн дурын үйл ажиллагааг урамшуулна.